"Кэмп: Загварын тухай тэмдэглэл"
2018 оны Met Gala наадам "Тэнгэрлэг биес: Загвар ба Католик шашны төсөөлөл" сэдвийн дор зохион байгуулагдаж, дуучин Рианна, Versace загварын ордны тэргүүн Донателла Версаче, Амаль Клуни нар Анна Винтурын хамт хөтөлсөн бол, 2019 оны Met Gala үдэшлэг "Кэмп: Загварын тухай тэмдэглэл" гэх сэдвийн дор зохион байгуулагдахаар болжээ.
Метрополитан музейн төлөөлөгчид Эндрю Болтон, Вэнди Ю нар энэ удаагийн сэдвийг америкийн сэтгүүлч Сьюзен Зонтагийн 1964 онд бичсэн "Кэмпийн тухай тэмдэглэл" гэх эссенээс сэдэвлэсэн болохоо онцолсон юм. Дашрамд дуулгахад кэмп гэдэг нь 1960-аад оны үед дэлгэрч байсан гоо зүйн ухагдахуун бөгөөд "Кэмпийн мөн чанар нь ер бусын зүйлийг таашаахад оршдог" хэмээн Сьюзен Зонта эссендээ тэмдэглэжээ. Харин Метрополитан музейн төлөөлөгч Эндрю Болтон "Tодорхой сэдэвт баригдаагүй стиль, хэв маягийг кэмп гэж нэрлэнэ " хэмээсэн бол, дизайнер Алессандро Микеле "Элит урлаг болон поп соёлыг хослуулах чадвар" хэмээн тайлбарлалаа.
Кэмпийн гол төлөөлөгчдөөр дуучин Шер, Дасти Спрингфилд, Элтон Жон нар нэрлэгддэг бол Жон Траволтагийн "Hairspray" кино нь кэмп төрлийн кинонд тооцогддог байна. Харин хувцас загварын тухайд гэвэл Жереми Скотт, Том Браун, Марк Жейкобс зэрэг дизайнеруудын бүтээлээс кэмпийн тухай олж харах боломжтой.
Түүнчлэн арга хэмжээг хөтлөх хүмүүсийн нэр товлогдсон ба үүнд Gucci брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле, дуучин Леди Гага, Харри Стайлс, теннисчин Серена Уильямс нар багтсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт