Пүүзийг худалдан авсан тохиолдолд загварлаг оймс дагалдаж ирнэ
Adidas брэнд алдарт Superstar 80s загварынхаа шинэ хувилбарыг танилцууллаа. Сонгодог хувилбартай харьцуулбал шинэ пүүз нь нэвт гэрэлтдэг материалаар хийгдсэн гэдгээрээ онцлог болжээ. Шинэчлэгдсэн "Суперстар"-ын дизайныг скейтбордоор хичээллэгч, загвар өмсөгч ба зураач Блонди Маккой гаргасан байна.
Шинэ пүүз нь PVC хуванцраар хийгдсэн бөгөөд брэндийн алдарт гурван зураас, ул ба хэл гэсэн гурван деталиас бусад хэсэг нь бүхэлдээ нэвт гэрэлтэж харагдах юм. Ийм гутал нь практикт тухгүй, хэрэгцээгүй мэт санагдаж болох ч Маккойн хэлснээр харин ч эсрэгээрээ скейтбордоор гулгахад тун тохиромжтой байдаг гэнэ. Хуванцар нь амьсгалдаггүй материал учир брэндийн дизайнерууд пүүзэн дээр агаар солилцуулах зориулалттай цоолборууд гаргажээ.
Нэвт гэрэлтдэг Superstar 80s пүүзийг арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлэн брэндийн салбар дэлгүүрүүд болон албан ёсны вебсайт дээрээс $110 үнээр худалдан авах боломжтой. Пүүзийг худалдан авсан тохиолдолд Блонди Маккойн гаргасан дизайнтай оймс дагалдаж ирэх бөгөөд хослуулж өмсвөл илүү загварлаг харагдахыг тэрээр онцолсон юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт