Adidas NMD загварын шинэ “Sashiko” хувилбар худалдаанд гарлаа

Японы уламжлалт оёдолтой

Сүүлийн хэдэн улирлын турш street style загварт ноёрхсон adidas Originals-ын NMD пүүз ойрын хугацаанд моодноос гарах төлөвгүй байна. Хэрэглэгчдийн зүгээс оны хамгийн загварлаг бөгөөд хөлд эвтэйхэн пүүзнүүдийн нэгээр нэрлэгдсэн энэ загвар нь саяхан шинэ хувилбараар худалдаанд гарлаа. Шинэ дизайн Японы уламжлалт sashiko оёдлоор хийгдсэн бөгөөд бүхэлдээ хар цагаан өнгийн судалтай хээгээр бүрхэгдсэн юм. NMD_R1 ба NMD City Sock 2 их бие дээр суурилсан шинэ дизайн бусад хувилбаруудын адил Primeknit нэхмэл даавуу бүхий дээд хэсэг, BOOST технологи бүхий ул хэсэг, мөн хагас тунгалаг материалтай гаднах улаар тодорхойлогдоно.

"Sashiko" загвар adidas Originals-ын тоотой хэдэн салбар дэлгүүрүүд болон брэндийн вебсайт дээр наймдугаар сарын 17-ноос эхлэн $170 үнэтэйгээр борлуулагдаж байна.

Ө.Тодгэрэл

2017-08-21, 12:00

  • Зураг: