adidas Originals-ын INIKI Runner загварын шинэ хувилбар

1970-аад оны уур амьсгалыг агуулсан шинэ кет

adidas Originals-ын энэ онд танилцуулсан хамгийн томоохон нээлт бол INIKI Runner загвар юм. Брэндийн таних тэмдэг болсон гурван ширхэг судалтай, эртний болон орчин үеийн хэв маягийг нэгтгэсэн энэхүү кет нь "Pride of the 70s" гэх шинэ дизайнтай худалдаанд гарах гэж байна.

Кетний дээд хэсэг нь илгэн оруулгатай, торон материалаар хийгдсэн бол, хажуу хэсэг нь тод цэнхэр өнгийн гурван судлаар чимэглэгджээ. Мөн сонгодог загварын цагаан ул нь улаан өнгийн нимгэн давхаргатай болсон байна.

Шинэ INIKI Runner кет дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн брэндийн нэрийн дэлгүүрүүд болон www.adidas.com албан ёсны вебсайт дээр худалдаалагдана.

Buro.Mongolia

2017-04-05, 13:00

  • Зураг: