Шинэ загвар худалдаанд гарчээ
Энэ хаврын улиралд зориулж adidas брэнд EQT Racing 91/16 анхдагч загварынхаа шинэчилсэн хувилбарыг танилцуулж байна. Брэндийн оригинал дизайн ба орчин үеийн технологийг өөртөө хослуулсан энэхүү загвар нь аль хэдийнэ худалдаанд гарчээ.
Торон бүтэцтэй сүлжмэл материалаар хийгдсэн EQT Racing 91/16 загвар нь бүхэлдээ цагаан өнгөтэй бөгөөд оригинал хувилбарын сонгодог улавчны оронд Boost технологи агуулсан, өсгий дээрээ улаан өнгийн оруулгатай шинэ улавчтай болсон байна.
Шинэ пүүзийг adidas Originals-ын нэрийн дэлгүүрүүд болон брэндийн албан ёсны вебсайт www.adidas.com дээрээс худалдаж авах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт