Adidas шинэ гүйлтийн кет танилцууллаа

“Solyce”

Амьдралаа гүйлтгүйгээр төсөөлдөггүй атлаа тод өнгийн кет өмсөх дургүй хүмүүст зориулж adidas брэнд Springblade Solyce загвараа нүүрсэн хар өнгөөр гаргаж байна. Шинэ загвар "амьсгалдаг" тороор хийгдсэн бөгөөд "хурдан үдэгдэх" технологиор баяжуулжээ. Хөлөнд маш эвтэйхэн уг кетний дизайн хөдөлгөөн хийх үед уян хатан байж, дэмжлэг үзүүлэх болно.

Дизайны хамгийн чухал элемент болох 16 ширхэг ир нь бага энерги зарцуулж, илүү хурдан гүйхэд туслах юм. Шинэ спрингблейд кетийг 180 еврогийн үнээр adidas-ын албан ёсны вебсайт дээрээс худалдаж авах боломжтой.

Buro.Mongolia

2017-01-04, 16:00

  • Зураг: