2015 онд хэн нэгэн Instagram ашиглахгүй байна гэхэд итгэмээргүй санагдмаар гэлээ ч тийм зүйл бас байна. Жишээ нь Альбер Эльбаз дөнгөж өчигдөрхөн олон нийтийн сүлжээнд бүртгүүллээ
Альбер Эльбаз Lanvin-аас явсан ч түүнийг хүмүүс хайрласаар байна. Тэрбээр Instagram-даа ганц л зураг нийтэлсэн хэдий ч хэдхэн цагийн дотор арав гаруй мянган дагагчтай боллоо. Түүнчлэн Instagram-ын загварын хэлтсийн захирал Ева Чен түүний хувийн хуудсыг сурталчилсан нь олон дагагчтай болох сайхан түлхэц болж өгчөө. Ева Эльбазтай авахуулсан зургаа нийтэлж, Эльбазыг угтаж авахыг Instagram хэрэглэгчдэд уриалсан юм.
Сануулж хэлэхэд, дизайнер хоёр долоо хоногийн өмнө 14 жилийн турш ажилласан Францын загварын ордон Lanvin-тай салах ёс гүйцэтгэсэн билээ. Түүний ирээдүйн төлөвлөгөө одоогоор тодорхойгүй байгаа. Удахгүй тэр Instagram хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчиддээ баяртай мэдээ дуулгах байх гэж найдъя.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт