Тав дах хамтарсан цуглуулга
Америкийн дизайнер Александр Вэнг adidas брэндтэй хамтарсан тав дах цуглуулгаа танилцууллаа. Тэрээр цуглуулгыг бүтээхдээ цэвэр агаарт фитнесс бэлтгэл хийх, Жейн фондын хамтаар аэробикаар хичээллэх зэрэг 1980-аад оны спорт хөдөлгөөнүүдээс санаа авчээ.
Шинэ цуглуулгад дугуйчны шоорт, богино топ, боди, леггинс, юүдэнтэй цамц ба спорт хослолууд багтсан байна. Загварууд эмэгтэйчүүд болон эрчүүдэд зориулагдсан бөгөөд саарал, хар өнгөөр дагнаж, ягаан ба шар өнгийн Wang Body гэх бичгээр чимэглэгдсэн харагдлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт