Нэр дэвшигчдийн нэрс тодорхой боллоо
Хоёр хоногийн өмнө Нью-Йорк хотод Америк загвар зохион бүтээгчдийн зөвлөл 2016 оны нэр дэвшигчдийн нэрсийг зарлалаа. Энэ жил “Шилдэг олон улсын дизайнер” шагналыг Алессандро Микеле, харин тусгай шагналыг Дэвид Боуи хүртэх болно
Алдарт уран бүтээлч Дэвид Боуи таалал төгссөнөөс хойш нэлээд хэдэн сар өнгөрсөн ч түүнтэй холбоотой мэдээ өдийг хүртэл хэвлэл мэдээллээр тархсаар байна. Хоёр хоногийн өмнө л гэхэд Америк загвар зохин бүтээгчдийн холбоо Боуид энэ жилийн онцгой CFDA Awards-ыг олгох болсноо зарлалаа. Уг зөвлөл уран бүтээлчийн хөдөлмөрийг үнэлж, орчин үеийн соёл урлагт их хэмжээний хувь нэмэр оруулсных нь төлөө хүндэт шагнал олгохоор шийдсэн байна.
Дэвид Боуигаас гадна энэ жилийн CFDA Awards шагналыг мөн Алессандро Микеле хүртэхээр боллоо. Зөвлөл түүнийг оны шилдэг олон улсын дизайнераар өргөмжилжээ. Харин бусад ялагчдын нэрс одоогоор нууц хэвээрээ байна. Юутай ч энэ удаагийн загварын хамгийн том шагналын төлөө Жозеф Альтузарра, Марк Жейкобс, Мэри-Кейт ба Эшли Олсен, Дао-И Чоу ба Максвелл Осборн, Лазаро Эрнандес, Брэндон Максвелл нар өрсөлдөх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт