Gucci-д зориулсан Алессандро Микелегийн анхны коллекци худалдаанд гарлаа

Дэлхийн өнцөг бүрд

Энэхүү шинэ цуглуулгад зориулж Gucci дэлхийн бүх салбар дэлгүүртээ инстоляци хэлбэрийн үзэсгэлэн гаргажээ

Алессандро Микеле Gucci-гийн бүтээлч захирлаар томилогдсоноос хойш гаргасан анхны цуглуулга нь дэлхийн даяар худалдаанд гарлаа. Gucci энэхүү цуглуулгад олны анхаарлыг татахаар шийдэж тусгай инстоляци санаачилжээ. Уг инстоляцид цуглуулгыг оюу болон ягаан өнгөтэй LED гэрлээс бүрдсэн торонд байрлуулсан харагдана. Алмаз хээтэй суурь тавцан дээрх цүнх, гутал зэргийг байрлуулжээ.

Хувцаснуудыг эргэдэг тойрог дээр өлгөж, цуглуулгын гол баатар болсон Gucci Dionysus цүнхийг  зөгийнд атгуулж байршуулжээ. Харин үнэт эдлэлүүдийн хувьд зарим орны салбарт модон гарнууд дээр зүүсэн байна.

Ө.Тодгэрэл

2015-07-23, 11:00

  • Зураг: