Тус гоёлын дизайнер Ричард Квинн тайлбарлаж байна
Их Британийн хуульч, Жорж Клунигийн эхнэр Амаль Клуни Met Gala үдэшлэгт оролцохдоо Лондонгийн дизайнер Ричард Квинны урласан брюк өмд болон урт хормойтой топоос бүрдсэн гоёл сонгожээ.
"Ерөнхийдөө энэхүү төрхийн гол санаа нь үүний хоёрдмол байдалд оршиж байгаа юм. Бид үдшийн сэдвийг дагахын зэрэгцээ Амаль Клунигийн хүслийг биелүүлэхийг зорьсон" хэмээн дизайнер ярьжээ. Түүний хэлж буйгаар Амаль энэхүү гоёлоороо дамжуулан хүйсийн эрх тэгш байдал болон орчин үеийн шашин шүтлэгтэй холбоотой асуудлуудыг хөндөхийг хүссэн байна.
Квинны онцолсноор тэрээр энэ захиалгыг хэдхэн долоо хоногийн өмнө хүлээн авсан гэнэ.
"Би Амальтай утсаар ярьж байх үед тэрээр маш болгоомжтой, эелдэг байсан. Тийм ч учраас би түүний захиалгыг тэр даруйд, маш баяртайгаар хүлээж авсан. Амаль юу хүсэж буйгаа, өөрт нь юу хэрэгтэйг маш сайн мэдэж байсан. Түүнд хэд, хэдэн санал тавьсны дараагаар тэрээр Пекхам дахь студид хүрэлцэн ирж, хувцаснуудыг өмсөж үзсэн. Бид эцсийн шийдвэрт хүрэх хүртлээ хоорондоо сайтар ярилцаж, бүх санаануудаа хэлэлцсэн" гэж Ричард Квинн болсон үйл явцаас хуваалцсан юм.
Үүний үр дүнд тэд газар чирэгдсэн урт хормойтой, сүм хийдийн толбот будагтай шилэн цонхыг санагдуулам, тод өнгийн цэцэгсийн хээтэй корсет загварын топ бүтээж, харин Амаль үүнийг брюк өмдтэй хослуулан өмсжээ. Үдэшлэгийн сэдэвтэй нийцэх сарнай цэцгийн хээг Амаль өөрөө санал болгосон байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт