Анна Винтур Yeezy-гийн загварын шоу дээр нулимс дусаалаа

Загварын редакторыг хэрхэн уйлуулах вэ?

Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Канье Уэстийн шоу дээр нулимс дусаалаа. Гэхдээ түүний сэтгэлийг маркийн шинэ цуглуулга биш харин ямар нэгэн өөр зүйл хөдөлгөжээ

Yeezy маркийн Season 3 шоу дээр хүрэлцэн ирсэн Анна Винтур Chanel брэндийн том хар нарны шил зүүсэн харагдлаа. Тэрхүү шилний цаана ерөнхий редактор бүсгүйн нулимс нуугдаж байсныг хүмүүс анзаарсан болов уу? Аннагийн тайлбарлаж буйгаар тэр шинэ цуглуулгаас биш харин өөр нөхцөл байдлаас болж уйлсан гэнэ.

Шоу эхлэх цагаас урьтаж ирсэн Анна Кардашьян гэр бүл ба Канье Уэстийн хувийн VIP хэсэгт байршжээ. Тэр 45 минутын турш сууж, шинэ цуглуулгыг сонирхсоны эцэст удаан үргэлжлэх шоунаас залхаж, бусдаас түрүүлж сэмхэн явахаар шийджээ. Гол танхимаас гармагцаа Винтур буцах замаа олж чадалгүй, аварга том барилгын хонгилд 30-аад минутын турш төөрсөн байна. Тэр сандарсандаа нулимс дусаагаад байж байтал барилгын хамгаалагч түүнийг олж, барилгаас гарахад туслажээ.

Энэхүү хөгтэй түүхийг Анна Винтур Сэт Майерсын үдшийн нэвтрүүлэгт оролцохдоо хуваалцсан байна.

Ө.Тодгэрэл

2016-04-15, 09:00

  • Зураг: