Apple Watch-д зориулсан шинэ оосорнууд худалдаанд гарлаа

Шинэ хаврын цуглуулга

Apple компани Apple Watch ухаалаг бугуйн цаганд зориулсан шинэ оосорнууд худалдаанд гаргалаа. Хаврын улирлын шинэ цуглуулгад нийт 12 төрлийн өнгөний сонголттой сүлжмэл нейлоноор хийгдсэн оосор, гурван төрлийн өнгөтэй Nike+ спорт оосор болон Hermès-ийн гар аргаар урласан дөрвөн загвар багтсан байна.

Эдгээр бүх оосор Apple-ын албан ёсны вебсайт дээр худалдаалагдаж эхэлсэн бөгөөд брэндийн салбар дэлгүүрүүдэд энэ сардаа багтан тавигдах гэнэ.

Buro.Mongolia

2017-03-23, 10:00

  • Зураг: