Asia Model Festival: OCOUTURE брэндийн дизайнер Д.Отгонжаргал “Азийн Шилдэг Дизайнер” боллоо

Үндэсний хэв маяг шингэсэн нарийн деталь бүхий уран хийцтэй кутюр загварууд урладгаараа алдартай OCOUTURE брэндийн дизайнер Д.Отгонжаргал Монголын загварын салбарт төдийгүй Азид нэрээ цуурайтуулж эхэллээ. Тодруулбал тэрээр 2023 оны 11-р сарын 3-нд Өмнөд Солонгос улсын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Asia Model Festival” наадамд оролцож 2023 оны “Азийн Шилдэг Дизайнер”-аар шалгарсан байна.

OCOUTURE брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер Д.Отгонжаргал нь нийт 20 гаруй орны дизайнеруудаас шалгаран 2023 оны “Азийн Шилдэг Дизайнер”-аар тодорсон бөгөөд түүний хувьд 2015 оны “Asia Model Festival”-аас мөн адил “Asia Best Designer” шагнал хүртэж байсан юм. Ингэснээр энэ жилийн шагнал түүнийг хошой шилдэг дизайнер болголоо.

Мөн тэрээр Азийн томоохон загварын фестивалиудын нэг болох “Asia Model Festival”-д хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд OCOUTURE брэндийн үндэсний, гоёлын коллекцуудаас гадна цоо шинэ ноолууран брэндийн дээжээсээ танилцуулсан юм.

Энэ дашрамд тэд жил бүр загварын салбараа хөгжүүлэх зорилтын хүрээнд хийдэг “OCOUTURE FASHION SHOW 2024”-т зориулан баг хамт олноороо Солонгос орны үзэсгэлэнт түүхэн газруудаар зураг авалт, контент бүтээх ажлуудыг амжилттай зохион байгуулаад иржээ. Тус брэндийн хамт олон тун удахгүй контент, зураг авалт зэрэг ажлуудаа танилцуулан цаашлаад Монголдоо хамгийн том, нүсэр, чанартай загварын шоуг 9 дэх жилдээ буюу 2023 оны 12 сарын 1-ний өдөр Зайсан Хилл Эвэнт Холл-д зохион байгуулахаар зорилт тавин ажиллаж байна.

"OCOUTURE FASHION SHOW 2024" загварын шоунд OCOUTURE-ийн цоо шинэ ноолуурын брэнд, үндэсний, гоёлын, аксесуар гээд нийт 108 загварыг Монголын загвар сонирхогчдод танилцуулах нь ээ.

OCOUTURE

Хаяг: Зайсан Хилл, 4 давхар

Утас: 77339700

Facebook: O COUTURE

Instagram: @ocouture_official

Buro.Retelling

2023-11-13, 18:07