N°5 L'Eau сүрчгийн сурталчилгаа
Домогт N°5 сүрчгийн орчин үеийн хувилбар болох N°5 L'Eau-ийн шинэ сурталчилгааг таалан сонирхоно уу
Энэ оны тавдугаар сард Chanel брэнд өөрийн алдарт N°5 сүрчгийнхээ шинэ хувилбарыг гаргах болсноо зарлаж, сүрчгийн нүүр царайгаар Ванесса Паради ба Жонни Депп нарын охин Лили-Роуз Деппийг сонгосон юм. Тэр цагаас хойш саяхныг хүртэл брэнд шинэ сурталчилгааны хэд хэдэн тизер бичлэгүүдийг танилцуулсан бөгөөд дөнгөж хэдхэн хоногийн өмнө бүрэн хувилбарыг олонд дэлгэлээ.
N°5 L'Eau сүрчгийн найрлага дээр брэндийн тэргүүлэх сүрчиг бүтээгч Оливье Польж ажиллажээ. Тэр оригинал хувилбарын хуучирсан өнгө аясыг устгаж, ванилийн орцыг багасгаж, мэлрэг цэцгийн үнэрийг зөөллөж, жүржийн хальсны үнэрийг тодруулж, иланг-иланг ургамал нэмсэн байна. Үр дүнд нь шинэ хувилбарын найрлага илүү зөөлөн ба орчин үеийн мэдрэмжтэй болжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт