Аз жаргалаар дүүрэн өдөр
Аравдугаар сарын 9-ний шөнө дундын үед The Weeknd өөрийн Instagram хуудаснаа "Төрсөн өдрийн мэнд, Сахиусан тэнгэр минь" гэх тайлбартай зураг нийтэлснээр Белла Хадидын төрсөн өдрийн тэмдэглэл албан ёсоор эхэллээ. The Weeknd найз бүсгүйгээ баярлуулах үйл ажиллагааг 9-ний өглөө нь үргэлжлүүлсэн бөгөөд тэд хамтдаа Нью-Йорк хотын Сохо хороолол дахь Ladurée ресторанаар зочлон тансаг оргилуун дарс ба шоколадан бялуу амталж, бие биеэсээ холдолгүй өдрийг өнгөрүүлжээ. Харин орой нь төрсөн өдрийн эзнийг гэнэтийн үдэшлэг хүлээж байсан бөгөөд тэнд Беллагийн ээж Йоланда Хадид, эгч Жижи Хадид, дүү Анвар Хадид, Кендалл Женнер болон бусад дотны хүмүүс хуран цугларч, эрвээхийнүүдээр чимэглэгдсэн орчинд оройн зоог барьжээ. Белла тэмдэглэлт өдөрт зориулан хар өнгийн өмд ба гялалзсан корсет өмсөж ээмэг, хүзүүний зүүлт, чокер, бөгж, бүс, бугуйвч гээд биеийнхээ бусад хэсгийг очир эрдэнэ чулуугаар бүрхсэн байлаа. Ингээд түүний төрсөн өдрийн онцлох мөчүүдээс хүргэж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт