Белла Хадидын оролцсон Nike брэндийн сурталчилгаа хэдхэн хоногийн өмнө дэлгэгдсэн билээ. Гэтэл өнөөдөр супер модель бүсгүйг онцолсон бас нэгэн сурталчилгаа хэвлэл мэдээллээр цацагдлаа. Белла энэ удаад Giuseppe Zanotti брэндийн 2017 оны намрын цуглуулгын сурталчилгаанд зориулан зургаа даруулжээ.
Сурталчилгааны зургуудыг зурагчин Марио Соррентино Нью-Йорк хотноо авсан байна. Шинэхэн сурталчилгаанд Белла Хадид Giuseppe Zanotti брэндийн "Picard" алтлаг өнгийн өсгийтэй сандаал, "Dazzling Dena" гялалзсан чимэглэл бүхий урт түрийтэй гутал болон "Charleston" нэртэй өдөөр чимэглэгдсэн загвараар гоёжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт