Белла Хадид, Малаика Ферт Topshop Holiday 2015 сурталчилгаанд

Topshop gang

Topshop-ын энэ удаагийн шинэ жилийн сурталчилгаанд өсөх ирээдүйтэй найман модель оролцсон бөгөөд дунд нь аль хэдийнэ амжилт олсон Малаика Ферт, залуухан Белла Хадид нар багтжээ

Topshop-ын хамт олон ирээдүйн "одуудыг" олж харах онцгой мэдрэмжтэй бололтой. Тэдний сурталчилгааны гол дүрийн баатруудаар өмнө нь Кара Делевинь, Жижи Хадид, Жордан Данн мөн Хейли Болдуин нар тодорч байсан билээ. Харин энэ оны шинэ жилд зориулж брэндийн хамт олон нэгэн зэрэг найман өсөх ирээдүйтэй загвар өмсөгч сонголоо. Тэдгээр нь бүгд олон нийтийн сүлжээний нарийн учрыг олчихсон, Instagram дээр олон мянган дагагчтай залуу охид юм.

Тэгэхээр шинэ жилийн зураг авалтад Белла Хадид, Элла Ричардс, Грейс Хартцель, Имаан Хаммам, Малаика Ферт, Марга Эскивель, Анета Пажак ба София Аренс нар оролцож, Жампаоло Сгурагийн дуранд өртлөө.

Ө.Тодгэрэл

2015-11-13, 15:00

  • Зураг: