Белла Хадидыг өөр өнцгөөс харцгаая: Парист хийсэн бичлэг

Загвар өмсөгч бүсгүйн хөгжилтэй, хэнэггүй зан чанарыг харуулсан загварын төсөл

Загвар өмсөгч Белла Хадид Америкийн Vogue сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарын гол дүрээр сонгогдож, сэтгүүлийн саяхнаас хэрэгжүүлж эхэлсэн дижитал нүүр хуудсанд дүрээ буулгажээ. Тэрээр нүүр хуудсанд зориулан Givenchy-гийн улаан даашинз болон Koché-гийн ижил өнгийн өдтэй малгайгаар гоёсон байсан юм.

Сэтгүүлийн энэхүү зураг авалт Парисын загварын долоо хоногийн хамгийн сүүлийн өдөр зохион байгуулагдсан бөгөөд хажуугаар нь мөн богино хэмжээний загварын бичлэг хийгдсэн нь Белла Хадидын хөгжилтэй, хэнэггүй зан чанарыг харууллаа. Гордон фон Штайнерын найруулсан уг бичлэгт Белла Dior, Balmain, Chanel, Valentino брэндүүдийн намар-өвөл 2019 улирлын шинэ загваруудыг танилцуулахын зэрэгцээ байшингийн дээвэр дээгүүр гүйж, бүжиглэж, агаарын теннис тоглож, ер нь л цагийг зугаатай өнгөрүүлж байгаа харагдлаа.

Buro.Mongolia

2019-03-29, 13:00

  • Зураг: