Боломжийн үнэтэй загварлаг хувцас хаанаас олохыг зааж өгье

LC Waikiki брэнд албан ёсны эрхтэйгээр Монголд

Хөл чилж, нүд ширгэтэл олон арван дэлгүүрээр хэссэн ч өөрт таалагдах хувцсаа олж чадахгүй байх мэдрэмж танил сонсогдож байна уу? Тэр дундаа Монголд өргөн сонголттой, чиг хандлагад нийцсэн загвартай хувцсыг хямд төсвөөр худалдан авна гэдэг амар биш шүү дээ. Харин онлайнаар шоппинг хийе гэхээр тээвэрлэлт саатах, зургаасаа зөрөх, томдох, багадах гээд асуудал мундахгүй. Тэгвэл эдгээр бэрхшээлийг хялбархан шийдэж чадах шинэ газар Монголд үүд хаалгаа нээжээ. Энэ бол LC Waikiki брэнд юм. Францын хөрсөн дээр бий болж, харин одоо үйл ажиллагаагаа Турк улсад явуулдаг тус брэндийг товчхон тодорхойлбол: боломжийн үнэ, гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан өргөн сонголт, өдөр тутмын загварлаг дизайн. Ганцаараа, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө гээд хүн бүрд LC Waikiki-гийн үүд хаалга нээлттэй билээ.


LC WAIKIKI-ГИЙН ТАЛААРХ ТОВЧ БАРИМТУУД


  • Үүсгэн байгуулагдсан он: 1988
  • Нэрийн утга: LC гэдэг нь les copains хэмээх франц үгний товчлол бөгөөд найзууд гэсэн утгатай. Харин Waikiki нь Хавайн алдарт далайн эргийн нэр ба амар тайван байдал, гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг юм.
  • Уриа: “Хүн бүр сайхан хувцаслах эрхтэй”
  • Салбар дэлгүүрүүдийн тоо: Тус брэнд нь дэлхийн 59 оронд 1,200 гаруй салбар дэлгүүртэйгээр зогсохгүй 22 улсад зах зээлийнхээ тэргүүлэгчдийн нэг болж чадсан. Харин LC Waikiki брэндийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх 60 дахь улс нь Монгол юм.
  • Нийгмийн хариуцлага: LC Waikiki нь жил бүр цэвэр ашгийнхаа 10%-ийг хандивын төслүүд болон буяны үйл ажиллагаанд зориулах замаар нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллөө тэлсээр байна.

LC WAIKIKI БРЭНДИЙН ЗАГВАРУУД ХЭНД ТОХИРОМЖТОЙ ВЭ?


Капсул шүүгээ бүрдүүлэх гэж байгаа бол

Маш их хувцастай ч дийлэнхийг нь өдөр тутамдаа өмсдөггүй, чиг хандлага дагая гэхээр эв дүйгээ олдоггүй хүмүүст капсул хувцасны шүүгээ маш тохиромжтой байдаг. Цөөн тооны хувцсаа яаж ч, ямар ч дарааллаар хослуулж өмссөн нийцэлтэй харагдаж чадах нь капсул шүүгээг тодорхойлох гол шинж чанар юм. Иймд та зөв эсгүүртэй футболка, биеийн галбирт тохирсон жийнсэн өмд, юутай ч зохицдог гадуур хүрэм, оффист болон өдөр тутамд түгээмэл өмсөгддөг пиджак зэрэг өндөр хэрэгцээтэй загваруудыг LC Waikiki-гээс олох боломжтой.

Хямд үнээр загварлаг хувцасламаар байгаа бол

LC Waikiki-гийн хувцаснууд хэт тренд дагасан, эсвэл хэт хоцрогдмол биш, харин тун нь таарсан гэвэл оновчтой. Мөн зөвхөн нэг төрлийн урсгалаар дагнадаггүй учраас преппи стилийн бомбер, минимал хийцтэй кардиган, спортлог хүрэм гээд харилцан адилгүй сонирхолтой хүмүүс ч хүссэн загвараа боломжийн үнээр олж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцас нэг дороос авмаар байгаа бол

Тус брэнд нь эрэгтэй, эмэгтэй загвараас гадна нярай хүүхдээс эхлээд өсвөр насныханд зориулсан хувцас, хэрэглэл санал болгодог давуу талтай. Тиймээс цаг алдаж, түгжрэлд бухимдахгүйгээр гэр бүлийн гишүүн бүрийн хувцсыг нэг дороос базаах боломжтой гэсэн үг юм.

Хувийн стилистүүд ажлаа хялбарчилмаар байгаа бол

Хувийн стилист болон тэдний үйлчлүүлэгчдэд тулгамддаг тэргүүн асуудлуудын нэг бол хувцасны эрэл хайгуул байдаг. Тэр дундаа бэлэн бараа санал болгодог төрөлжсөн дэлгүүр хомс Монголын нөхцөлд төсөөлсөн загвараа олно гэдэг удаашралтай үйл явц билээ. Харин LC Waikiki нь хувийн стилистүүдийн ажлыг хялбарчлах дэлгүүрүүдийн нэгт яахын аргагүй багтаж чадна. Тус брэнд нь дизайн болон размерын сонголт сайтайгаас гадна хязгаарлагдмал төсвөө оновчтой зарцуулахад тань туслах болно.


LC Waikiki Mongolia

Хаяг: Зайсан толгойн зүүн хойно байрлах Skywing Center, 2 давхар

Утас: 7706-5555, 8008-1440

Facebook: Lcwaikiki Mongolia

Instagram: @btf_international

Б.Энххүслэн

2024-12-04, 16:42