Бритни Спирс Kenzo брэндийн сурталчилгаанд тоглолоо

Поп гүнж эргэн ирлээ

Бритни Спирс Kenzo брэндийн Memento No. 2 нэртэй хаврын шинэ цуглуулгын нүүр царайгаар сонгогджээ. Дуучин бүсгүйн оролцсон хар-цагаан өнгийн бичлэг болон сурталчилгааны зургуудыг зурагчин Вилли Вандерперре авсан байна.

Хэрвээ анзаарвал зургууд дээр Бритни жийнсэн материалтай хослол өмссөн бөгөөд энэ загвар нь түүний 1990-ээд онуудад өмсдөг байсан алдарт хувцастай нь нэлээд төстэй харагдана. Мөн уг сурталчилгаан дээр поп гүнжийн биеийн галбир өөгүй төгс харагдаж байгааг онцлох нь зүйтэй биз ээ.

Buro.Mongolia

2018-03-21, 11:00

  • Зураг: