Будаггүй Жизель Бюндхен Vogue Italia сэтгүүлийн нүүр хуудас дээр

Будаггүй байх нь бүр ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байна

Vogue Italia сэтгүүлийн хоёрдугаар сарын шинэ дугаарт зориулж супер модель Жизель Бюндхен өөрийн Массачусетс мужийн Честнат-Хилл дахь байшинд зураг авалт зохион байгуулжээ. Үүний үр дүнд сэтгүүлийн түүхэнд анх удаа нүүр хуудсан дээр нь өөрийн хувцсаа өмссөн, нүүрээ будаагүй загвар өмсөгчийн зураг хэвлэгдсэн байна. Их Британийн зурагчин Жейми Хоксворт моделийн зургийг дарахдаа нэмэлт гэрэлтүүлгээс татгалзаж, зөвхөн хальсан камер ашиглажээ.

Сэтгүүлийн шинэ дугаарт ашиглагдсан зургууд дээр Жизель Бюндхен ба түүний нөхөр Том Брэди болон Бенжамин ба Вивиан гэх хоёр хүүхдийн өдөр тутмын амьдрал тусгагдсан байгаа. Тухайлбал нэг зурган дээр модель бүсгүй хүүхдүүдийнхээ хамтаар далайн эрэг дээр морь унаж буйгаар гарчээ.

Шинэ дугаар хоёрдугаар сарын 6-нд худалдаанд гарна.

 

 

Buro.Mongolia

2018-02-06, 11:00

  • Зураг: