Burberry-гийн зул сарын баярын цуглуулга гарчээ. Шинэ цуглуулгын сурталчилгааг 15 жилийн өмнө гарч байсан Билли Эллиотын тухай кинонд зориулсан байна
Хааны балетын сургуульд суралцахыг мөрөөддөг Биллигийн тухай киног Burberry брэндийн бүтээлч захирал Кристофер Бейли мини кино болгон өөрөө найруулжээ. Шинэ сурталчилгааны гол дүрд нь Ромео Бэкхэм тоглосон бөгөөд мөн Их Британийн олон одод оролцсон байна.
Элтон Жон, Наоми Кэмпбелл, Жули Уолтерс, Жеймс Бэй, Роузи болон Тоби Хантингтон-Уайтли, Мишель Докери, Жеймс Корден, Жорж Эзра нарыг Кристофер Бейл сурталчилгаандаа цуглуулжээ. Тэд бүгд Burberry брэндийн хувцсаар гоёж, кино хувилбарт гардаг шиг үсэрцгээж байна. Өмнө нь Билли Эллиотын тухай театрын хувилбарт Элтон Жон дууг бичиж байсан бол Жули Уолтерс кинонд нь балетын багш Уилкинсоны дүрд тоглодог билээ.
Зул сарын баярт зориулсан энэхүү мини киног арваннэгдүгээр сарын 3-нд Лондонгийн Regent Street дэх брэндийн дэлгүүрт нээж олонд үзүүлжээ.
Дашрамд дурдахад сурталчилгааны мини кино болон зураг авалтыг Марио Тестино хийсэн байна. Баярын уур амьсгалыг санагдуулам шинэ загваруудыг удахгүй Burberry брэндийн интернет дэлгүүрээр худалдаалж эхлэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт