BURO. Giveaway: Нас, хүйс хамаарахгүй хүн бүрд таалагдах Velin сэтгүүлийн бэлгийн багц

Giveaway Day 7

BURO. Giveaway-н хамгийн сүүлийн өдөрт зориулан бид загвар, урлаг соёл, гоо сайхан, интерьер, аяллын сэдвээр бичдэг Velin сэтгүүлийн цөөн тоогоор худалдаанд гаргасан бэлгийн багцыг азтай таван уншигчдадаа бэлэглэхээр бэлдлээ. 

Velin сэтгүүлийн зүгээс тус бэлгийн багцыг гаргахдаа юун түрүүнд өөрсдийн гоо зүйг шингээж, мөн загварын салбарт ажилладаг хүмүүсийн хувьд материал, өнгө, дизайны тал дээр голчлон анхаарсан байна. 

Тухайлбал нас, хүйс хамаарахгүй хүн бүрд таалагдах энэхүү бэлгийн багцад   сэрүүний улиралд төдийгүй зуны орой хүртэл өмсөх боломжтой neck warmar буюу ноолууран ороолт, хоёр төрлөөр өмсдөг, эвхэгддэг дизайнтай ноолууран бээлий, түлхүүр, усны сав, аяга, утасгүй чихэвч, цүнхний оосор зэрэгтээ бэхлэх боломжтой загварлаг дэгээ аксесуар, багтаамж сайтай, чанартай материалтай The Velin Club tote цүнх гэхчлэн хүнд хэрэгцээтэй, загварлаг бүтээгдэхүүнүүдээс гадна Velin сэтгүүлийн бүх дугаар багтжээ. 

Түүнчлэн шинэ жилийн дулаан уур амьсгал оруулам хэв маягтай тус бэлгийн багцын хайрцаг нь дахин боловсруулагдсан бүтээгдэхүүнээр хийгдсэн, хог хаягдал багатай төдийгүй дээр нь хэвлэгдсэн бичвэрүүдийг байгальд ээлтэй шар буурцгийн бэх ашиглан бүтээсэн гэдгээрээ онцлог юм. 

Та бүхэн энэхүү Giveaway-д бидний Instagram хуудсаар дамжуулан оролцох боломжтой. Танд амжилт хүсье!

Э.Цовоо

2024-12-18, 15:46