Шинэ урсгалын уран бүтээлч Чарлз Атласын дуранд
Calvin Klein намар-өвлийн шинэ цуглуулгадаа зориулж өвөрмөц сурталчилгаа хийжээ. Зураг авалтын найруулагчаар алдарт видео зураглаач, кино найруулагч Чарлз Атлас ажиллалаа
Зураг авалтын гол дүрд загвар өмсөгч Грейс Хартцел, Филип Гривнак нар тоглолоо. Харин Calvin Klein Collection-ын хамт олон уран бүтээлч Чарлз Атластай хамтран зураг авалтын шинэ санаа болон гүйцэтгэлийг хариуцаж ажиллажээ. Чарлз Атлас нь "дуранд бүжиглэх" хэмээх бичлэгийн өвөрмөц төрөл зохиож, сэдсэн бөгөөд энэ санаагаа шинэ сурталчилгаанд ашигласан байна.
Дашрамд хэлэхэд, Атласын шинийг санаачилсан бүтээлүүд нь Нью-Йоркод байрлах МоМА музей, Лондонгийн орчин үеийн урлагийн хүрээлэнд тавигдсан байдаг. Харин одоо түүний сүүлийн ажил болох Calvin Klein Collection-ийн сурталчилгааг үзэцгээе.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт