Дэниэл Жексоны дуранд
Prabal Gurung-ийн намар-өвөл сурталчилгаанд нүцгэлсэн Кэролайн Трентини бие даасан эмэгтэйн дүрийг гаргалаа
"Би брэндийнхээ үүсэл гарвалд эргэн эргэж, бидний ДНХ болсон тансаг чимэглэлтэй спорт хувцас бүтээхийг хүссэн" хэмээн Прабал Гурунг шинэ сурталчилгааныхаа талаар ярьлаа. Зураг авалтад зориулж тэр намар-өвөл цуглуулгын хамгийн илэн далангүй загвар болох бие барьсан, шүрээр чимэглэгдсэн задгай даашинзыг сонгожээ. Зурагчин Дэниэл Жексоны дуранд Гүрүнгийн шинэхэн урлагийн тэнгэр Кэролайн Трентини энэхүү даашинзыг өмсөн зогсчээ. Харин хоёр дах зураг бүр ч илүү өдөөн хатгасан хэв маягтай болсон байна. Үүнд загвар өмсөгч бүрэн нүцгэлж, зөвхөн өндөр өсгийт өмссөнөөр зургаа даруулсан харагдана. Прабал Гурунгийн хэлж буйгаар зураг авалтын гол санаа нь Кэролайны төгс биеийг бишрэхэд биш, харин ямар ч хувцас өмссөн бай эсвэл бүр хувцасгүй ч бай өөртөө итгэлтэй байдаг эмэгтэйн дүрийг харуулахад оршсон ажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт