CFDA байгууллагын нэр төр, нандин чанар нь болсон Диана фон Фюрстенберг, Стивен Колб нарын захидалд юу өгүүлэгдэв?
Дизайнер, стилист, агент зэрэг загварын ертөнцийн бүх эрх мэдэлтнүүдэд CFDA Health Initiative-ийн зүгээс дахин захидал илгээлээ. Тэд ийм захидлыг бүр анх найман жилийн өмнө гаргасан ба түүнээс хойш их зүйл өөрчлөгдсөн бололтой. Тэрхүү анхны сануулга нь моделиудын эрүүл мэндэд аюул учруулж байсан хэтэрхий туранхай байдал буюу анорексэд анхаарал хандуулсан байсан юм. Тэгвэл энэ тухай Диана фон Фюрстенберг, Стивен Колб хоёр дахин шинэ захидалдаа сануулж, загварын ертөнцийн бүх хүмүүст тэр захидал шуудангаар илгээгджээ.
Фон Фюрстенберг ба Колб хоёр, тэдэнд Нью-Йоркийн хуулиар 18 наснаас бага настай моделиуд хүүхдэд тооцогдох тул энэ нь хүүхдийн хөдөлмөр ашиглаж байгаа гэж сануулсан байна. Мөн тэд захидалдаа ийм нөхцөлд ажил олгогчид ямар үүрэгтэй байхыг тайлбарласан Fashion Law Institute-ийн гаргасан гурван хуудас дүрэм журмын хавсралтыг дагалдуулжээ.
Захидалд тусгагдсан нэг чухал сэдэв нь арьс өнгөөр ялгаварлах асуудалд анхаарал хандуулсан явдал байв. "Америкийн загварын ертөнц янз бүрийн төрөл байдалд ямагт анхаарч ирсэнийг мартахгүй байцгаая. Анхны New York Fashion Week: Men's тайзнаа олон янзын хүнийг үзүүлэн долдугаар сард биднийг баярлууллаа... Зөв зүйлийг хамтдаа бүтээн, бусдад үлгэр болцгооё. Намар-өвлийн улирлын NYFW дээр бүх моделиудын 76% нь цагаан арьстнууд байсан ч бусад хотуудад, нэн ялангуяа Миланы хувьд энэ үзүүлэлтээс хамаагүй дор байлаа" хэмээн тэд бичжээ.
2015-09-09, 09:00
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт