Клэр Уэйт Келлер гуравдугаар сард брэндийг орхино
Reuters-ын мэдэгдэж буйгаар Клэр Уэйт Келлерийн Chloé брэндтэй хийсэн гэрээ энэ оны гуравдугаар сард дуусч байгаа бөгөөд Клэр Уэйт гэрээгээ сунгахыг хүсээгүй гэнэ. Тодруулж хэлбэл тэр албан тушаалаа гэр бүлийн шалтгаанаар орхихоор шийджээ. Клэр 2011 онд загварын ордонд ажиллахын тулд Франц улс руу нүүн шилжиж, харин гэр бүл нь Лондонд үлдсэн аж.
Түүний орыг хэн эзлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Загварын салбарт тархсан цуурхлын дагуу Клэрийг Louis Vuitton-ы туслах дизайнер Наташа Рамсей Леви орлох магадлалтай байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү хүнийн нөөцийн өөрчлөлт Chloé брэндийн өмнө шинэ үүд хаалга нээх магадлалтай. Хэрвээ Клэр Уэйт Келлер брэндийн өв залгамжлалыг үнэнчээр үргэлжлүүлж, өмнөх бүтээлч захиралтай ижил төрлийн гоо зүйн үзэл баримталдаг байсан бол Наташа Рамсей Леви эрсдэл гаргахаас айдаггүй нэгэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт