Чокер, крипер ба өвдөг давсан түрийтэй гутал: 2016 онд бид юу өмссөн бэ?

Polyvore-ийн гаргасан өнгөрч буй оны гол трендүүд

Загварын чиглэлээр дагнасан дэлхийн томоохон агрегатор вебсайтуудын нэг болох Polyvore өнгөрч буй оны хамгийн алдартай баатрууд болон загварын гол чиг хандлагуудыг багцалсан сонирхолтой рейтинг гаргалаа. Судалгааны дагуу 2016 оны хамгийн гол чиг хандлага тодорхойлогчоор Кайли Женнер тодорчээ. Энэ онд Кайлигийн ачаар бомбер, комбинзон, кроп топ ба өвдөг давсан түрийтэй гутлын эрэлт хэрэгцээ хэд дахин өссөн байна. Жагсаалтын хоёрдугаар байранд Рианна ба түүний крипер кет, мөр ил гаргасан топ ба кимоно загварууд орсон байна. Харин гуравдугаар байрыг Кендалл Женнер эзэлжээ. Түүний ачаар бид энэ онд хагас гэрэлтэх топ, тоорын өнгөтэй даашинз болон сургуулийн логотой хүрэм өмсөж эхэлсэн аж. Дөрөв ба тавдугаар байранд олны хайртай үзэсгэлэнт охид болох Жижи Хадид ба Селена Гомес нар бичигджээ.

Түүнчлэн оны хамгийн алдартай гутлаар adidas Superstar кет, хамгийн алдартай доогуур хувцсаар skinny жийнсэн өмд, хамгийн алдартай дээгүүр хувцсаар мөр ил гарсан топ, харин хамгийн алдартай брэндээр Gucci тодорчээ.

Buro.Mongolia

2016-12-13, 09:00

  • Зураг: