Converse брэндийн сонгодог кетийг дизайнер Жонатан Андерсон шинэчиллээ
J.W. Anderson x Converse капсул цуглуулга
Их Британийн дизайнер Жонатан Андерсон Converse брэндтэй хамтран сонгодог кетний капсул цуглуулга гаргалаа. Дизайнерын уран сэтгэмжийн дагуу бид бүгдийн сайн мэдэх загварууд улаан, цэнхэр ба ягаан өнгийн гялалзсан саагаар чимэглэгдэж, J.W. Anderson брэндийн логогоор бүрхэгдэж, хар-цагаан өнгийн цоолбортой материалаар хийгдэж, мөн цайвар бор өнгийн илгэн материалтайгаар танилцуулагдсан байна. Капсул цуглуулгын худалдаанд гарах өдөр одоогоор товлогдоогүй байгаа ч, эх сурвалжуудын хэлснээр 2017 он дуусахаас өмнө хэрэглэгчдийн гарт хүрэх нь тодорхой гэнэ.
Сануулахад энэ есдүгээр сарын сүүлээр Жонатан Андерсон ба японы масс зах зээлийн Uniqlo брэнд нарын хамтарсан цуглуулга худалдаанд гарах болно. Уг цуглуулга ямар загваруудаас бүрдсэнийг эндээс харна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт