COVID-19 үеийн тренд: Гинжтэй маск

АНУ-ын хамгийн ирээдүйтэй залуу улс төрчдийн нэг Александрия Окасио Кортес хүртэл зүүж байна

Александрия Окасио Кортес дөнгөж 29 насандаа АНУ-ын Конгрессод сонгогдсон хамгийн залуу гишүүнээр тодорсон байдаг. Энэ залуу насандаа тэрээр зөөгчөөс эхлээд Америкийн хамгийн өсөх ирээдүйтэй улс төрчдийн нэг хүртэлх урт замыг туулаад амжсан юм. Александрия ядуурал болоод дэлхийн дулаарлын эсрэг идэвхтэй тэмцдэг ба түүнийг дэмждэг маш олон хүн бий. Дуучин Cardi B хүртэл Александрияг хэдэн жилийн дараа ерөнхийлөгчид нэр дэвшихийг уриалаад байгаа билээ.

Александрия өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс эмээдэггүй гэдгээрээ алдартай ч (тэрээр жишээ нь Трампыг арьс өнгөөр ялгаварлагч хэмээн зарласан) түүний хувцаслалт ч бас олны анхаарлыг ихэд татдаг. Конгресс дахь ажлын анхны өдрөө тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цагаан өнгийн хослол өмсөж ирснээс гадна өөрийн Instagram хуудсаараа дамжуулан арьс арчилгааны зөвлөгөөнүүдийг тогтмол өгч, улс төрчид ч бас өөрийгөө загвараар чөлөөтэй илэрхийлж болдгийг үлгэр жишээ харуулдаг билээ.

Тэр дундаа хариуцлагатай иргэний үүднээс Александрия олон нийтийн газар тогтмол маск зүүхийг уриалж, сүүлд л гэхэд Second Wind гэх брэндийн даавуун материал бүхий гинжтэй маскыг тренд болгоод байгаа юм.

Second Wind брэндийн маскууд Нью-Йорк хотод гараар оёгддог бөгөөд үнэ нь 55 ам.доллараас эхэлдэг байна.

Buro.Mongolia

2020-08-19, 10:00

  • Зураг: