Critics' Choice Awards 2020: Улаан хивсний шилдэг төрхүүд

Улаан хивсний улирал үргэлжилсээр!

Саяхан энэ жилийн Оскарын наадмын нэр дэвшигчид албан ёсоор тодорч олон нийтийн гол ярианы сэдэв болоод байгаа ч нэг хоногийн өмнө Санта-Моника хотод зохион байгуулагдсан Critics' Choice Awards наадмыг алгасалгүй улаан хивсний зочдын хувцаслалтыг харцгаая. Улаан хивсний улирал эхэлсэн энэ үед хэдхэн хоногийн өмнө "Алтан Бөмбөрцөг" наадам дээр дахин давтагдашгүй гоёлуудаараа гайхуулж байсан Женнифер Лопес, Билли Портер, Шарлиз Терон зэрэг дэлхийн алдартнууд Critics' Choice Awards дээр дахин нэг удаа шилдэг төрхүүдийг харууллаа. Наадмын бусад оролцогчдын хувьд ч мөн өнгө, өнгийн гайхалтай даашинзууд, сонгодог хослолууд, домогт дизайнеруудын төрөлдөө цор ганц бүтээлүүд гээд хараа булаам загваруудыг сонгосон байлаа. Ингээд хамгийн загварлаг, мэдрэмжтэй хувцаслаж ирсэн алдартнуудыг толилуулж байна.

Buro.Mongolia

2020-01-14, 14:23