Бат бөх нөхөрлөл
Adidas ба Канье Уэст нар эртнээс эхэлсэн хамтын ажиллагаа үргэлжлүүлэхээр шийдэж, adidas + Kanye West гэх гудамжны хувцас, гутал ба аксесуарын тусгай цуглуулга гаргахаар болжээ
Канье Уэст хоёр жилийн өмнө adidas Originals-д зориулж, Yeezy цуглуулгыг гаргасныг бүгд санаж байгаа байх. Тэр цагаас хойш уран бүтээлч бие даан цуглуулга гаргаж, Нью-Йоркд загварын шоугаа танилцуулах болсон билээ. Харин өчигдөр спортын аварга брэнд дизайнертай дахин нэг удаа хамтрах болсноо хэвлэл мэдээллээр мэдэгдлээ. Эртний найзууд энэ удаад спорт болон өдөр тутмын цуврал цуглуулгууд гаргах болсон бөгөөд үүндээ зориулж тусгай дэлгүүрүүд хүртэл нээх гэнэ. "Сүүлийн хоёр жилийн хугацаанд adidas ба Yeezy хамтын ажиллагаа бидний ирээдүйг гэрэлтүүлж өгсөн. Энэхүү хамтын ажиллагаа нь өөрийн гэсэн мөрөөдөлтэй хүн хүссэндээ хүрч чаддагийг баталсан гайхамшигтай төсөл болсон" хэмээн Канье Уэст ярьжээ. Сануулж хэлэхэд Yeezy Boost цуглуулга худалдаанд гарсан даруйдаа өндөр амжилт олж, өдийг хүртэл эрэлт ихтэй байгаа билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт