Хэзээ нэгэн цагт Dior-ын дизайнер болохыг мөрөөдөж байсан уу? Тийм бол брэндийн албан ёсны вебсайт руу нэвтэрч хүссэн загварын нарны шилээ бүтээгээрэй
Dior загварын ордон өөрийн вебсайт дээрээ алдарт нарны шилний загваруудыг хүссэнээрээ өөрчилж болох үйлчилгээтэй цэс нэмлээ. Та нарны шилнийхээ линз, хүрээ, өнгийг сонгож, дээр нь сийлбэр хийлгэж болно. Түүнчлэн Dior таныг хийсэн бүтээлээ #MyDiorSoReal гэсэн "хэштаг"-тайгаар олон нийтийн сүлжээнд нийтлэхийг уриалж байна.
Өөрт тааруулж хийсэн шилний үнэ 465 фунт байх ба уг үйлчилгээ одоогоор Их Британи, Итали, Франц, Герман ба Испани улсын хэрэглэгчдэд нээлттэй байгаа гэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт