Сүүлийн үед загварын ертөнцийн томоохон дизайнерууд хэрэглэгчиддээ илүү бодит мэдрэмж төрүүлэх үүднээс сурталчилгаандаа мэргэжлийн модель гэхээсээ илүү энгийн хүмүүсийг оруулах сонирхолтой болоод байна
Марк Жейкобс дахин нэг удаа Instagram олон нийтийн сүлжээнээс загвар өмсөгчдийг хайж байна. Энэ удаад дизайнер Marc Jacobs Beauty брэндийн шинэ косметикийн цуглуулгын сурталчилгаанд зориулж энэхүү аяныг зохион байгуулжээ.
"Өөрийнхөө бичлэгийг нийтэлж, гоо сайхны ба загварын салбар танд хэрхэн урам өгдөг тухай ярьж, Марк яагаад заавал таныг сонгох ёстойг тайлбарлана уу" хэмээн брэндийн албан ёсны Instagram хуудсанд бичигдсэн байна. Арванхоёрдугаар сарын 5 хүртэл явагдах сонгон шалгаруулалтад дэлхийн өнцөг бүрийн, 18-с дээш насны хүмүүс оролцох боломжтой аж. Тэмцээний үр дүнд брэндийн хамт олон нийт 10 оролцогч шалгаруулж, тэдгээрийн хамтаар Нью-Йорк хот руу аялах гэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт