Elie Saab хуримын хувцасны шугам гаргана

Сүйт бусгүйн мөрөөдөл

Хуримын хувцасны шугам гаргахаар шийдсэн Ливаны дизайнер Эли Сааб 25 даашинзаас бүрдсэн анхны цуглуулгаа танилцууллаа

Тейлор Свифт, Николь Кидман, Жессика Честейн гэх зэрэг од хэрэглэгчидтэй дизайнер Эли Сааб хуримын хувцасны Elie Saab Bridal шугам гаргах болсноо саяхан мэдэгдлээ. Загварын ордны төлөөлөгчдийн хэлж буйгаар дизайнер мөнхийн сонгодог хэв маягийг орчин үеийн хандлагатай хослуулж ажиллахаар төлөвлөж байгаа аж. Шинэ шугамын анхны цуглуулгад 25 төрлийн даашинз багтсан бөгөөд тэд бүгд Elie Saab брэндийн бэлгэ тэмдэг болсон торон нэхээс бүхий оруулга, цэцгэн дүрстэй хатгамал, Swarovski шигтгээнүүд гэх мэт гар урлалын нарийн чимэглэл өөртөө агуулжээ. Цуглуулга энэ оны аравдугаар сард худалдаанд гарах бөгөөд даашинзны үнэ 5,500 еврогоос эхлэх гэнэ.

Ө.Тодгэрэл

2016-04-18, 14:00

  • Зураг: