Сарын тэмдэг ирсэн үед өмсөх adidas-ын шинэ леггинс

Бүсгүйчүүд сарын тэмдэг ирсэн үедээ чөлөөтэй спортоор хичээллэж чаддаггүй билээ. Ихэнх нь олны дунд дасгал хийж байх үедээ байнга түгшүүртэй мэдрэмжтэй байдаг байна.

Энэхүү асуудлыг бодолцон эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй дасгал хийхийг уриалах үүднээс adidas брэнд саяхан “TechFit Period Proof Tights” нэртэй тусгай леггинс танилцууллаа. Энэхүү леггинс нь чийг татдаггүй, чийг шингээх чадвартай болон чийг гадагшлуулдаггүй гэсэн зориулалтын гурван давхаргын бүтэцтэй юм. Мөн леггинсийг өөрт тохирох ямар ч төрлийн ариун цэврийн хэрэглэлийн хамт өмсөж болохоор дизайн нь хийгджээ. Тус леггинс нь урт болон богино хоёр хувилбараар гарсан бөгөөд өнөөдрөөс эхлэн брэндийн вебсайт дээр худалдаалагдаж эхэллээ. 

Buro.Mongolia

2021-06-17, 14:37