Өчигдөр Лос-Анжелес хотноо 70 дах удаагийн Emmy Awards шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж, телевизийн салбарын шилдгүүд тодорсон билээ. Хамгийн их шагналыг "The Assassination of Gianni Versace: American Crime Story", "Game of Thrones", The Marvelous Mrs. Maisel болон "Saturday Night Live" авсан байгаа. Харин утга уянгын жанрын шилдэг эмэгтэй жүжигчнээр Клэр Фой, шилдэг эрэгтэй жүжигчнээр Мэттью Риз нар нэрлэгдсэн билээ. Харин улаан хивсэн дээрх шилдэг хувцаслалтын тухайд гэвэл Oscar de la Renta брэндийн улаан даашинз сонгосон Рэйчел Броснахэн, Calvin Klein By Appointment-ийн сувдан цагаан даашинз өмссөн Клэр Фой болон бусад есөн бүсгүйн сонголт бидний харцыг хамгийн ихээр булаалаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт