Монголын цагаар нэгдүгээр сарын 19-ний оройн 17:30 цагт бидэнтэй нэгдээрэй
Жиоржио Арманигийн өмнөх хавар-зун 2016 цуглуулга маш чөлөөт хэв маягтай болсон. Цуглуулгад ямар нэгэн хурц өнцөг ба тодорхой дүрс огт үзэгдээгүй. Хуниастай өргөн өмд, пижам хэв маягийн хүрэм, нэхмэл цамц зэрэг нь биед эвтэйхэн, эрх чөлөө олгосон мэт харагдаж байлаа. Өнгөний хувьд гэвэл дизайнер хэвшил болсон хар өнгөнөөс татгалзаж, ихэнх хувцаснууд зөөлөн пастель өнгөтэй байв. Emporio Armani ба Giorgio Armani гэх хоёр шугамыг хариуцдаг дизайнер маань улиралд хоёр цуглуулга гаргах хэрэгтэй болдог. Эхний цуглуулгыг нь бид өчигдөр шууд дамжуулсан. Харин хоёр дахыг нь өнөө орой 17:30 цагт та бүхэнд хүргэх гэж байна. Та битгий хоцроорой!
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт