Энэ намар оффист өмсөх гутал: ГОВЬ брэндийн ноолууран балерина болон лофер

Амьсгалдаг ноолууран гутал

Шинэ улирал эхэлснээр бид хөлд эвтэйхэн, практикал, бас загварлаг гутлын эрэлд гардаг уламжлалтай. Ялангуяа оффисын ажилтнуудын хувьд ажил хэрэгч хувцаслалттай зохицох, хөлд эвтэйхэн гутал олно гэдэг тун амаргүй. Тэгвэл бид сэрүүний улиралд оффис дээрээ ч тэр, ажлын бус цагаар ч тэр өмсөж болдог, олон төрлийн хувцаслалттай зохицдог гутлуудыг оллоо. Шинээр танилцуулагдсан ГОВЬ брэндийн амьсгалдаг ноолууран балерина болон лоферууд нь загварлаг харагдахаас гадна дулаан, тухтай байх хүсэлтэй хүмүүст тусгайлан зориулагдсан гэдгээрээ бидний хараанд өртсөн юм. Ингээд эдгээр загварууд нь эрүүл мэндийн хувьд ямар ач тустайг мөн хэрхэн загварчлан өмсөж болохыг дэлгэрэнгүй харцгаая. 


ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Гутлын сонголт зөвхөн үзэмж талаас төдийгүй эрүүл мэндийн хувьд ч асар их ач холбогдолтой бөгөөд ялангуяа манай орны нөхцөлд чийг татахгүй, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, дулаан, мөн хамгийн гол нь хөлийн нумыг дэмждэг гутал сонгох нь чухал. ГОВЬ брэндийн ноолууран гутлууд нь энэ бүх шаардлагад нийцдэг. Тухайлбал агаарын солилцоог чөлөөтэй нэвтрүүлж амьсгалдаг тул чийг татахгүй байхын зэрэгцээ цусны эргэлтийг ч давхар сайжруулдаг байна. Мөн чанартай гутлын гол үзүүлэлтүүдийн нэг болох хөлийн нумыг дэмжих эргономик хэлбэртэй учраас ачааллыг зөв хуваарилж, булчинг сулладаг давуу талтай. Үүнээс гадна ГОВЬ брэнд зөвхөн гуталд зориулсан 100% ноолууран “Felton” драпыг гарган авч загваруудаа урладаг нь хөлийг дулаан байлгаж, доороосоо даарснаас үүсдэг гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолойн өвдөлтөөс сэргийлэх ач холбогдолтойгоор бүтээгджээ.


БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ТАНСАГ МАТЕРИАЛ

Ноолуур нь маш зөөлөн, дулаан чанараараа үеэс үед үнэлэгдэж хамгийн тансаг, эко материалуудын нэгт тооцогдсоор ирсэн билээ. ГОВЬ-ийн ноолууран гутлууд нь хүний биед харшлахгүй, байгальд ээлтэй эко материалаар хийгдсэнээс гадна бат бөх чанартай тул удаан эдэлгээгээр дамжуулан хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулдаггүй гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн загварын хувьд гэр бүлийн гишүүн бүр ажил, сургууль гээд хаана ч, хэзээ ч өмсөж болох өргөн сонголттойгоор урлагджээ.


ЧИГ ХАНДЛАГАД НИЙЦСЭН ЗАГВАР

Сүүлийн хэдэн улирлын турш балерина болон лоферууд өнгө, материал, хэлбэрийн хувьд үл ялиг өөрчлөлтүүдээр баяжсан ч загварын тайзнаас огт буух шинжгүй байгаа билээ. Ямагт сонгодогт тооцогддог эдгээр гутлууд нь бүх төрлийн хувцаслалт дээр зохицдог, өмсөхөд эвтэйхэн гэхчлэн давуу тал олонтой учраас загварын хорхойтнууд балерина болон лоферыг ойрын хугацаанд тийм ч амархан тавьж явуулахгүй бололтой. 

Сонгодог балерина

Балерина нь ямар ч хувцаслалттай төгс зохицож, хувьсах чадвартай байдгаараа сүүлийн үед загварын хорхойтнуудын сонголт болсоор байгаа юм. Тухайлбал корпкор, преппи хэв маягууд энэ намар-өвлийн гол трендүүдийн нэг болохыг бид загварын долоо хоногуудаас харсан. Тэгвэл эдгээр гоо зүйг бүрдүүлэхдээ сонгодог балеринагийн тусламжтай дэгжин бөгөөд үл ялиг өхөөрдөм төрхийг шингээж болно. Жишээ нь төрөл бүрийн кардиган, брюк өмд, миди юбка, блейзер зэрэгтэй хослуулан ажил хэрэгч төрх бүрдүүлж болох бол даашинзтай загварчлан өмсөж сонгодог эмэгтэйлэг стилийг бүрдүүлээрэй. ГОВЬ-ийн ноолууран балерина нь хэлбэр, хийц төдийгүй өнгөний хувьд ч гэсэн энэ намар, өвлийн гол трендүүдийн дагуу буюу бургунди улаан, ямар ч төрхтэй хослох бейж, сонгодог хар гэсэн гурван өнгийн сонголттойгоор урлагдсан юм.

Gobi Cashmere
Valentino
Gabriela Hearst
The Frankie Shop
Khaite
Chloé

Минимал лофер

Сайн чанарын лоферыг нэг удаа худалдан авсан байхад олон жилийн эдэлгээ даах, хэзээ ч моданаас гардаггүй универсал гуталтай боллоо л гэсэн үг. ГОВЬ брэндийн минимал загвартай, хөлд эвтэйхэн лоферыг ажил хэрэгч хослол болон шулуун жийнснээс авхуулаад улирлын чиг хандлагуудын нэг болох бохо даашинз хүртэлх хүссэн хувцастайгаа зохицуулан өмсөж болно. Мөн урт оймс, мини юбка, жакет зэрэгтэй хослуулан Америкийн хувийн сургуулийн сурагчид аль эсвэл Английн элит сургуулийн онц сурлагатны дүрэмт хувцас мэт преппи, шик дүр төрх бүрдүүлээд үзээрэй

Polo Ralph Lauren
TOTEME
SLVRLAKE
Zimmermann
Aritzia
Gobi Cashmere

GOBI Cashmere

Холбогдох утас: 7004 8888

Facebook: GOBI Cashmere

Instagram: @gobicashmere_mn

Г.Тэмүүлэн

2024-09-20, 11:29