Plus-size модель Эшли Грэм Swimsuits For All брэндтэй хамтран бүтээсэн тав дахь капсул цуглуулгынхаа сурталчилгааг танилцууллаа. Эмэгтэй бүрийн галбирт тохирох өргөн сонголттой, байж болох бүх төрлийн хэмжээтэй усны хувцаснуудаас бүрдсэн уг цуглуулгын нүүр царайгаар Эшли Грэм өөрөө болон түүний 53 настай ээж Линда Грэм тодорчээ.
"Би бага байхын л ээжээсээ үлгэр дуурайлал авдаг байсан. Тэрээр намайг өөртөө итгэлтэй болоход их чухал үүрэг гүйцэтгэсэн. Ээж маань үргэлж л өөрийгөө байгаагаар нь хайрлахыг уриалж ирсэн" хэмээн Эшли Грэм хэвлэл мэдээллийнхэнд хуваалцсан байна.
Сурталчилгааны зураг авалтад зориулж ээж, охин хоёр Марокко руу аялсан бөгөөд Линда энэхүү төсөлд оролцохдоо анх тийм ч итгэлтэй биш байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр "1980-аад оноос хойш бикини өмсөөгүй" хэмээн онцолсон ч, охиныхоо ачаар өөрийнхөө биеийн галбирт илүү сэтгэл хангалуун болсон аж.
Цуглуулгад нийт 13 төрлийн загвар орсон бөгөөд загваруудыг Swimsuits For All брэндийн албан ёсны вебсайт дээрээс худалдан авах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт