Эшли Грэм plus-size галбирынхаа тухай ярилаа
Мөн V Magazine сэтгүүлийн зураг авалтад оролцлоо
Америкийн plus-size модель Эшли Грэм V Magazine сэтгүүлийн зуны дугаарт зориулан нүцгэн зураг авалтад оролцлоо. Хар цагаан зургуудыг өмнө нь Vogue ба Harper's Bazaar сэтгүүлтэй хамтран ажиллаж байсан алдарт зурагчин Марио Сорренти авчээ.
Сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Эшли өмнө нь целлюлитээс болж хэрхэн санаа зовнидог байснаа, мөн дараагаар нь хэрхэн өөрийгөө байгаагаар нь хайрлаж сурснаа ярьжээ.
"Би их хотод амьдардаг байхдаа үргэлж эргэн тойрныхноос ‘Чи бүдүүн', ‘Чи хөөрхөн биш' гэх үгнүүдийг сонсдог байсан. Би тэр үед нийгмийн хэвшмэл үзэл бодлыг даган, загвар өмсөгчдийн стандартад нийцүүлэн амьдрахыг хичээж байлаа. 18 нас хүрэх үедээ би өөрийгөө үзэн яддаг болсон байсан. Би ээж рүүгээ залган гэр лүүгээ харихыг хүсэж буйгаа хэлэхэд тэр ‘Үгүй ээ, чи эргэж ирэхгүй. Чи өөрийгөө юу гэж бодох нь хамаагүй. Чиний бие хэн нэгний амьдралыг өөрчлөх ёстой' хэмээн хэлж байсан юм. Эдгээр үгс надад амьдралаа эргүүлэхэд тусалсан. Одоо би целлюлиттэй байх нь тийм ч аймаар зүйл биш гэж боддог болсон" хэмээн Эшли Грэм илэн далангүй ярилцлага өгчээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт