“Euphoria” цувралын гол дүрийн баатрууд төрхөө бүрдүүлэхдээ ямар брэндүүд сонгодог вэ?

Сүүлийн үеийн хамгийн алдартай цувралын гол дүрүүдээс загварын санаа авцгаая

HBO сувгийн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэгээр “Euphoria” цуврал тодроод байгаа билээ. Хэдий олон үзэгчид уг цувралд хар тамхи, сэтгэлзүйн хэцүү асуудлууд болон сексийн сэдвүүд хэтэрхий их хөндөгдөж байгаа тал дээр дургүйцлээ илэрхийлж байгаа ч цувралын бүх гол дүрийн баатрууд өөрийн гэсэн өвөрмөц стильтэй, шинэ мянганыхны залуусыг төгс илэрхийлж чадсан маш загварлаг залуус гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ.

Цувралын продюсеруудын онцолсноор дүрүүдийн хувцаслалт, гадаад төрхийг боловсруулахын тулд тэдэнд маш нарийн ажиллагаа, эргэцүүлэл шаардагдсан байна. Жишээ нь, хар тамхины хамааралтай Ру (Зендея) аавынхаа хуучин цамц, Converse-ийн кет, жийнс болон өнгө өнгийн футболка түлхүү өмсдөг. Иймдээ ч тэрээр өсвөр насны дүрсгүй эрэгтэй хүүхэд, эсвэл Калифорнийн скейтер залуу мэт харагддаг. Харин эргэн тойрны бүх хүмүүст өөрийн эмэгтэйлэг чанраа таниулахыг хүсдэг трансжендер Жулс (Хантер Шафер) Япон анимейшн дүрүүдийг санагдуулам, зоригтой хувцаслалтыг илүүд үздэг. 

“Euphoria” цувралын хувцасны дизайнер Хайди Бивенс гол дүрийн баатруудын төрхийг бүрдүүлэхдээ 1980-аад оны алдартнуудын стилиэс урам зориг авсан төдийгүй дүрүүдийг бүтээсэн жүжигчин бүсгүйчүүдээс өөрсдөөс нь мөн санаа авсан гэнэ. Тэрээр жүжигчдээс юунд дуртай болох, ямар кино үзэх дуртай, мөн ямар алдартнуудыг шүтдэг талаар асуужээ. Ингэснээр дизайнер жишээ нь Мэддид (Алекса Деми) Шэрон Стоуны ”Casino” кинонд өмссөн шубаг санагдуулам үслэг хүрэм тохиромжтой харагдана хэмээн үзсэн байна. Түүнчлэн ярилцлага авсны ачаар дизайнер Жулсын төрхийг бүрдүүлэхдээ Японы анимейшн баатар Сейлор Мунаас сэдэл авсан гэнэ. 

Гол баатруудын ихэнх төрхийг винтэж дэлгүүрүүдээс бүрдүүлж, зарим хувцаснуудыг захиалж хийлгэсэн байна. Гэхдээ бид цувралын үнэнч шүтэн бишрэгчдэд зориулан эхний улиралд бидний анхаарлыг ихэд татсан, мөн худалдаж авах боломжтой хувцас болон гоёмсог элементүүдийг цуглууллаа.


РУ

Stussy футболка

Gosha Rubchinskiy футболка

Stussy цамц

Opening Ceremony малгаатай цамц


ЖУЛС

Iggy цамц

Alexander Wang топ

Topshop юбка


КЭТ

Zana Bayne корсет

Alice Mccall даашинз

Manokhi юбка

Vex Clothing чокер


МЭДДИ

Akna костюм

Realisation Par даашинз

Xhilaration усны хувцас

I.AM.GIA бра

Buro.Mongolia

2022-01-19, 14:20