Хуулийн дагуу
Загварын бизнест хөл тавихаар зэхэж буй Франц бүсгүйчүүд одооноос эхлэн эрүүл мэндийн тодорхойлолт үзүүлэх шаардлагатай болжээ
Францын парламентын нэгэн гишүүн улсынхаа залуу охидын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор энэ жилийн гуравдугаар сард биеийн жингийн индекс нь хэвийн хэмжээнээс бага үзүүлэлттэй бүсгүйчүүдийг загварын тайзнаа ажиллахыг хориглосон реформ санал болгосон юм. Харин хагас жилийн дараа Франц улсад шинэ хууль батлагдлаа. Үүний дагуу хэт туранхай загвар өмсөгчид тэдний биеийн жингийн индекс хэвийн үзүүлэлттэй гэдгийг баталсан эмчийн бичиг ажил олгогчдоо үзүүлэх шаардлагатай болж байгаа юм.
Энэхүү хуулийг зөрчсөн хүн 75 мянган еврогийн торгууль төлөх юм байна. Түүнчлэн шинэ хуулийн дагуу загварын хэвлэлүүд моделийн гаднах төрхийг фотошопын ачаар өөрчилсөн эсэхээ заавал ч үгүй мэдэгдэх ёстой болжээ. Ийм санаачлага өмнө нь Испани, Израиль, Итали улсуудад гарч, дүрэм журам болон батлагдсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт