Фрея Беха Эриксен Michael Kors-ын шинэ сурталчилгаанд

Марио Тестиногийн дуранд

Michael Kors брэндийн намар-өвөл улирлын сурталчилгааны нүүр царайгаар алдарт загвар өмсөгч Фрея Беха Эриксен тодорлоо

Винтаж авто машин, дизайнерын хувцас болон машины арын суудал дээр тухлах гайхамшигтай үзэсгэлэнтэй бүсгүй Michael Kors брэндийн шинэ сурталчилгааг чимлээ. Эртний Холливүүдын уур амьсгал агуулах энэхүү зураг авалтыг загварын салбарын хамгийн нэр хүндтэй зурагчин Марио Тестино хариуцаж, гол дүрийг Данийн загвар өмсөгч Фрея Беха Эриксен гүйцэтгэлээ. Фрея брэндийн намрын цуглуулгад багтсан том хэмжээтэй шуба, гялалзсан өмд, өдөн оруулгатай жийнсэн өмд, цэргийн аястай хүрэм ба эрвээхий зангилаатай нимгэн цамц өмссөн байлаа. Дизайнер Майкл Корсын үзэж буйгаар дээд зэрэглэлийн бүсгүй яг ингэж л хувцаслах ёстой аж.

Buro.Mongolia

2016-07-11, 14:00

  • Зураг: