Кутюр хэв маягийн улаан хивсний ёслол
Нэг хоногийн өмнө Лос-Анжелес хотноо шинжлэх ухааны уран зөгнөлт "Valerian and the City of a Thousand Planets" киноны нээлт болж өнгөрлөө. Кара Делевинь гол дүрд нь тоглож, дуучин Рианна хар гарагийн хүний дүрийг бүтээсэн энэхүү кино нь жүжигчдийн бүрэлдэхүүнийхээ ачаар хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаад байна. Харин киноны нээлт дээр Рианна гүнж болон хувирч, Кара хагас гэрэлтсэн төмөр даашинз өмсөж, мөн найзыгаа дэмжихээр хүрэлцэн ирсэн Кендалл Женнер мөр ил гаргасан гоёмсог хар даашинз сонгосноор улаан хивсний ёслол яг л кутюр загварын тайз мэт өвөрмөц төрхүүдээр дүүрэн байлаа.
Гүнж Рианна
Giambattista Valli Couture-ын цайвар ягаан өнгийн мөр ил гаргасан үлгэрийн даашинзыг Рианна Manolo Blahnik брэндийн урт үдээстэй сандаалтай хослуулж, Chopard-ын 40 карат бүхий очир эрдэнэ чулуутай үнэт эдлэлээр баяжуулсан байлаа.
Төмөр хатагтай Кара Делевинь
Iris van Herpen брэндийн хагас гэрэлтэх хром даашинзыг Кара Jimmy Choo-гийн сандаал болон Repossi-гийн үнэт эдлэлтэй хослуулсан харагдана.
Богино хар даашинзын гайхамшгийг харуулсан Кендалл Женнер
Кендалл Carmen брэндийн мөр ил гаргасан богино даашинз доор Jimmy Choo-гийн туфли өмсөж, Le Vian-ы үнэт эдлэлээр гоёсон байлаа.
Диско эриний бүсгүй Поппи Делевинь
Zuhair Murad брэндийн гялалзуур чимэглэлтэй хар өнгийн комбинзоныг Карагийн төрсөн эгч Поппи Giuseppe Zanotti-гийн туфли, Chanel-ын гар цүнхтэй хослуулжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт