Жүжигчин бүсгүй Ариана Гранде, Жижи Хадид ба Виктория Бэкхем нарын эгнээнд элслээ
"Wonder Woman" киноны гол дүр Галь Гадот Reebok брэндийн шинэ нүүр царай боллоо. Спорт брэнд хэдхэн цагийн өмнө жүжигчин бүсгүйтэй хийсэн анхны сурталчилгаагаа дэлгэсэн бөгөөд зурагнууд дээр Гадот хар-цагаан өнгийн график хээтэй хувцаснууд өмсөн гарчээ.
"Бэлтгэл хийж, спортоор хичээллэх нь үргэлж миний амьдралын томоохон хэсэг байсан. Тэр тусмаа миний ээж биеийн тамирын багш байсан тул би багаасаа л их идэвхтэй амьдралын хэв маягтай байж өссөн. Фитнессийн ачаар би илүү хүчтэй, тэсвэртэй, өөртөө итгэлтэй болдгоо олж мэдсэн. Харин Reebok брэнд миний энэхүү аялалд шилдэг хамтрагч болж чадна гэж бодож байна" хэмээн Галь ярьжээ.
Галь Гадотоос гадна Reebok брэндтэй дуучин Ариана Гранде, загвар өмсөгч Жижи Хадид ба дизайнер Виктория Бекхэм нар хамтран ажилладаг юм. Reebok-ийн төлөөлөгчийн хэлж буйгаар Гадотыг ээлжит нүүр царайгаараа сонгох болсон үндсэн шалтгаан нь түүний "бусад эмэгтэйчүүдэд урам зориг өгөх чадварт" оршиж байгаа аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт