Giorgio Armani брэндийн 40 жилийн ойн баярт зориулан дизайнер өөрийн хийсэн ажлын үр дүн болон шилдэг дурсамжуудаа намтар номондоо бичжээ
"Би зорьсондоо хүрдэг хүн. Би ярих биш харин үйлдэл хийж, хэзээ ч өөрийгөө дөвийлгөдөггүй" хэмээн дизайнер өөрийнхөө тухай ярьж байна. Армани намтар номоо бүхлээр нь өөрөө бичжээ. Rizzoli-д хэвлэгдсэн, "Жиоржио Армани" гэх товчхон нэртэй энэхүү ном есдүгээр сарын 28-наас худалдаанд гарах гэнэ. Шинэхэн хэвлэлийг Крейг МакДин, Альдо Фаллай ба Питер Линдбергийн зургууд чимсэн байгаа.
Армани хувийн амьдралынхаа дурсамжуудаас гадна мөн компанийн түүх болон хамгийн тод цуглуулгуудын тухай бичих болно. "Би миний амьдрал болон ажлын түүхийг хамгийн оновчтойгоор харуулах зургуудыг сонгохыг хичээсэн. Мөн аль болох олонд дэлгэгдээгүй зургууд оруулсан байгаа. Миний бодлоор ном хоорондоо уялдаа холбоотой, үргэлжилсэн зургуудаас бүрдвэл сайхан байдаг. Яг л кино шиг." гэж Армани ярьлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт