#inourshoes
Марио Тестино, Жизель Бундхен ба дизайнер Стюарт Вайцман гэх алдартнууд хамтарч шинэ сурталчилгааны зураг авалтыг MTV Video Music Awards-д зориулан хийлээ. Учрыг нь тайлбарлая
Stuart Weitzman брэндийн шинэ гутлын цуглуулгын сурталчилгааг Марио Тестино хариуцаж, харин гол дүрд нь Жизель Бундхен, Бейонсегийн Single Ladies клипийн бүжигчин залуучуудын хамт тоглолоо. "Бүсгүйчүүд бүжиглэхэд эвтэйхэн гутал өмсөх дуртай" хэмээн Стюарт Вайцман ярьж байна. Энэхүү сурталчилгааны бичлэг хамгийн анх MTV Video Music Awards шагнал гардуулах ёслол дээр дэлгэгдэх болно. Stuart Weitzman брэндийн маркетингийн захирал Сьюзен Даффигийн хэлж буйгаар MTV наадмыг сурталчилгааны нээлтийн тавцангаар сонгосон нь тус компанийг илүү олонд таниулж чадна гэж үзжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт