Аялан тоглолт аль хэдийнэ эхэлсэн байгаа
Gucci Флоренс Уэлчэд зориулж бүхэл бүтэн мини цуглуулга бүтээжээ. Шинэ загваруудыг дуучин бүсгүй зуны аялан тоглолтондоо өмсөх гэнэ
Florence + The Machine зуны аялан тоглолтоо эхлүүлээд удаагүй байгаа билээ. Тэд Колумба улсаас эхлээд дөрвөн сарын хугацаатайгаар замд гарч, олон оронд уран бүтээлээ хүргэх гэнэ. Уг аялан тоглолттой холбогдуулан Gucci загварын ордон хамтлагийн гоцлол дуучин Флоренс Уэлчэд зориулж тоглолтын хэд хэдэн хувцас бүтээжээ.
Тэдгээр гоёмсог даашинзуудын дизайныг брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле гаргасан байна. Тэрбээр өмнө нь дуучин бүсгүйг Gucci-гийн гоёл чимэглэлийн нүүр царайгаар тодруулж байсан бөгөөд нэг биш удаа хамтлагийн уран бүтээлд хайраа илчилж байсан юм. Флоренсд зориулж урласан үлгэрийн гэмээр үзэсгэлэнтэй даашинзуудыг харахад дизайнер одоо хүртэл хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч хэвээрээ бололтой.
Аль хэдийнэ эхэлчихсэн байгаа аялан тоглолт долдугаар сарын 3-нд Бельгийн Rock Werchter фестиваль дээр дуусах болно. Уг тоглолтын гол зорилго нь How Big, How Blue, How Beautiful нэртэй шинэ цомгийг сурталчилж, дэмжих явдал юм. Энэхүү бүтээл нь хамтлагийн хувьд Billboard жагсаалтын нэгдүгээр байранд бичигдсэн анхны цомог болсон билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт